ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ “ЛАГШИН ТУНГАЛАГ” УНДАА
“ЛАГШИН тунгалаг” эрүүл мэндийг дэмжих ундаа нь Монголын уламжлалт анагаах ухаанд 2000 гаруй жилийн өмнөөс эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн монгол оронд ургадаг эмийн ургамлуудыг зохист харьцаагаар найруулж хүний биед ашигтай үйлчлэгч бодисыг орчин үеийн биотехнологийн аргуудыг ашиглан гарган авсан ундаа юм.
Уг ундааны гол түүхий эд болох нь ЧОНОН ХАРМАГ нь шинжлэх ухааны нэршил нь /LYCIUM RUTHENICUM MURRAY/ хятад нэршил нь чонын хар жимс, хар жимсний чоно Орост хайрцагны өргөс гэж нэрлэгддэг ургамал юм. BLACK FRIUT WOLFBERRY, GOJI NERO, SIYAH GOJI8 KAOKEE гэх мэтээр бусад улс үндэстнүүдэд нэрлэдэг байна. Төвдөөр next to Mary буюу Мэригийн хажууд хэмээн нэрлэдэг.
Чонон хармаг нь биеийг шимжүүлж хоол шингээлтийг дэмжиж, тайвшруулах цусны даралтыг тогтворжуулах үр нөлөөтэй. Витамин-С–ээр баялаг, өндөр антиоксидант, үрэвслийн эсрэг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй нь монголын төдийгүй дэлхийн олон орны эрдэмтдийн судалгаагаар батлагдсаар байна. Бодисын солилцоог сайжруулж хорыг гадагшлуулж дотоод эрхтэний үйл ажиллагааг дэмждэг болохыг шинжлэх ухаан аль хэдийнээ баталжээ. Машид хүнс компанийн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг ажилчид, цэрэг, цагдаа, онцгой байдлын байнгын ачаалал, эрс тэс нөхцөлд ажилладаг зэрэг хүний эрүүл мэндэд эрсдэлтэй бүхий л ажлын байрны хор нөлөөллийг багасгах, саармагжуулах, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөг бууруулах зорилгоор үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд энэ чиглэлээр нарийвчилсан судалгааны ажлуудыг үе шаттайгаар хийсээр байна. Жишээлбэл химийн хортой бодистой /арьс шир, будаг, хорт утаа, шатахуун, нефьт гэх мэт/ ажилладаг, биеийн хүчний өндөр ачаалал шаарддаг мэргэжил, тоос тоосонцортой нөхцөлд ажилладаг гэх мэт мэргэжил, ажлын нөхцөл, ачаалал тус бүрд нь тохирсон хоргүйжүүлэх, хор саармагжуулах бүтээгдэхүүний судалгаанууд илүү түлхүү хийгдэж байна.