Компаний тухай

Эрхэм зорилго: ХӨРСТИЙН ШИМИЙГ ХҮМҮҮН ТАНД

Алсын хараа: ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

“Машид хүнс” ХХК нь 2016 онд байгуулагдан судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд Монгол орны онгон зэрлэг байгалд ургадаг эмийн ургамал, жимс жимсгэнэ тэр дотроо нүүдэлчин түмний эртний уламжлалт бүтээгдэхүүнийг эрдэмтэн судлаачидтай хамтран судалж эхэлсэн. Улмаар 2019 оноос бид Монголын говьд ургадаг Чонон Хармаг жимсний анагаах чадвар, эрүүл мэндийн онцгой ач тусыг хойч үедээ таниулан үлдээхийн тулд Хармаг жимсны цэвэр шүүсийг орчин үеийн биотехнолигийн аргаар баяжуулан шинэ инновацийн санал санаачлага бүхүй “Лагшин” брэндийг зах зээлд нэвтрүүлсэн билээ.


 

Энэхүү эрүүл мэндийн бүтээгдэхүүний гол түүхий эд нь Монголын байгальд ургадаг Хармаг гэх шидэт жимс бөгөөд энэ ургамал нь хүний биеийг эрдэс шимээр хангаж, хоол шингээлтийг дэмжих, тайвшруулах, цусны даралтыг тогтворжуулах төдийгүй дархлааны системийг хамгаалж антиоксидант үйлчилгээтэй, олон төрлийн вирусын халдвар, хавдар, үрэвслийн эсрэг маш сайн нөлөөлөлтэй бодисын солилцоог сайжруулж биеээс хорыг гадагшлуулах зэрэг олон давуу талтай жимс болохыг дэлхийн болон Монголын олон эрдэмтдийн судалгаагаар батлагдсаар байна.

Бид импортын, сахар будагч бодис агуулсан, эрүүл мэндэд төдийлөн ач холбогдолгүй бүтээгдэхүүнээс татгалзаж эрүүл мэндэд онц тустай, олон зуун жилийн уламжлалт түүхтэй, эх орны хөрсөнд ургасан, хүний биед шим тэжээлтэй Монгол хүний хэрэгцээг бүрэн хангасан үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. “Машид хүнс” компани нь олон улсын стандартад нийцсэн химийн найрлагагүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчийг байгалийн унаган чанараа хадгалсан тэжээллэг найдвартай эко хүнсээр хангах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж органик бүтээгдэхүүний хэрэглээг хүн амын дунд нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүндээ өнгө оруулагч болон хадгалалтын хугацаа уртасгагч, E тэмдэглэгээ бүхий хүнсний нэмэлтүүдийг ашигладаггүй болно.

Хүндэтгэсэн:

Гүйцэтгэх захирал: Б.Лхагвасүрэн