Чонон хармаг жимсний тухай

Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөдхэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн сул чихэрлэг бага зэрэг гашуувтар жимс юм.

Овог: Чэсэнцэртэн - Solanaceae Juss.
Зүйл: LYCIUM RUTHENICUM MURRAY
Морфологи шинж: Өргөс бүхий хатгуурт сөөг. Цэцэг нь навчны өвөрт багцалсан, улаан юмуу хар жимсгэнэтэй. Өргөс нь олон, богинохон, нарийхан, навчгүй, иш мөчрөө өвч бүрхсэн, навчис шугаман юмуу шугаман юлдэрхүү, шүүслэг, зузаан бараг бэлцгэр, богиноссон найлзуур дээр багцалсан. Жимсгэнэ өтгөн хөх ягаан (Грубов, 2008).

Чонон Хармаг нь 7 дугаар сарын эх, дунд үеэр цэцэглэж 8. 9 дүгээр сард боловсорч гүйцнэ. Хармаг жимс С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг. Түүнийг говь нутгийнхан түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг. Монголын их говьд ургадаг зэрлэг чонон хармаг нь хүний эрүүл мэндэд асар их ач тустай жимс юм.

Хармаг жимс нь олон төрлийн органик хүчил, бичил язгуур мах бод төрөл бүрийн витамин агуулсан байдаг. Амин хүчний агууламж маш өндөр бөгөөд 0.7-20.4 хувийн органик хүчил, 100гр хатаасан жимсэнд 73мг витамин С агуулдаг байна. Мөн 8 төрлийн тэжээл 28 амин хүчил агуулсан уургаар асар баялаг эрүүл мэндийн чиглэлд маш их ач холбогдолтой. С витамины өндөр агууламжтай тул байгалийн хамгийн хүчтэй антиоксидант болж өгдөг бөгөөд байнга ууж хэвшвэл хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс айлгүй амьдарч болох нь батлагдсан. Амин хүчлийн агууламж нь чацарганыхаас хэд дахин илүү биеийн эсэргүүцэл дархлаа сайжруулах чанар нь нэрс жимснээс 20 дахин илүү гэдгийг Хятадын шинжлэх ухааны академаас тогтоосон. Хармаг жимс нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах, биеийн эсэргүүцэл сайжруулах эрүүл чийрэг өсөн хөгжихөд хамгийн чухал үүрэгтэй жимс.

Чонон Хармаг нь кальци, кали, хлор, төмөр, цайр, магни, никель болон хром зэрэг эрдэс давсыг өндөр хэмжээгээр агуулдаг байна. Мөн уураг, каротен, флавнойд, өөхний хүчил болон PP, В-ийн төрлийн витаминуудаар баялаг бөгөөд зарим нь хүчтэй антиоксидант учир хавдрын эс ургах, цусны судас хатуурах зэргээс сэргийлнэ. Орчин үеийн судалгаанд энэхүү ургамал нь дархлааг дэмжих тух: лимфоцит эс олшрохыг идэвхжүүлэх, хавдар дарангуйлах хүчлүүрийг (TNF)-ийг ихэсгэж харин интэрлейкин-2 (IL-2)-ийг багасгаснаар чихрийн шижингийн шинж тэмдэгийг хөнгөлж хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлдэг байна.

Энэ жимсийг өдөр бүр хандалж уувал дараах үр дүнтэй.

  1. Хорт хавдрын өвчлөлөөс бүрэн сэргийлнэ.
  2. Цус шингэлж судасны ханан дахь холистринийг арилгадаг учир зүрх судасны өвчнөөс бүрэн сэргийлнэ. Даралт тогтворжино.
  3. Элгийг цэвэрлэж, элгэний С вирусийн идэвхжилийг дарангуйлна.
  4. Бөөр, давсагний үрэвсэл, Эмэгтэйчүүдийн өвчинд нэн сайн бөгөөд хүнийг
    залуужуулах увидастай гэж үздэг.
  5. Сахарын өвчнийг хурдан буулгаж, сахарын хэмжээг тодорхой түвшинд
    барина.
  6. Биеийн сэргүүцэл дархлааг маш сайн дэмждэг учраас элдэв төрлийн
    өвчинөөс урьдчилан сэргийлэнэ.
  7. Үүнээс гадна хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлдэг 200 төрлийн
    өвчнийг анагаах чадалтай гэж эртний ном судруудад өгүүлсэн байна.
  8. Антиосидант агууламж маш өндөр

Манай говийнхон хармаг жимсээ түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг. Хармаг бол говийн зэрлэг чацаргана гэх нь ч бий. Говийн их элсний нүүдлийг тогтоон барьж хэсэгхэн газрын хуралдсан элсэнд хармагны сондуулийн иш нахиалан ургадаг.

Хамаг жимс чихэрлэг бодисоор баялаг. Улаан гоёо, чихэр өвс, сулхирын ургах нөхцлийг бүрдүүлдэг. Хармагийг зун түүж чанамал,ундаа, амтат дарс хийдэг. Эмийн ургамлын нэгэн төрөл зүйл тул сүүлийн үед түүж ашиглах болсон. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд байгалийн зэрлэг жимс, жимсгэнэ нь төрөл бүрийн витамин, чихэр тэжээлийн бодисоор баялаг,таримал жимстэй харьцуулахад хадгалалт илүү даадаг, хэрвээ зөв хадгалж чадвал хэдэн сараас жил хүртэл өөрийн өвөрмөц сайхан үнэр, амт чанараа алддаггүй онцлогтой. Газар доорхи ус ойрхон л байвал гантай хуурай үед ч ногоорч л байдаг товцог хэмээх сондуулийн цэцэгнээс хармаг боловсордог.

Дэлхийд ховордсон амьтан говийн баавгай “Мазаалай”-н амтархан иддэг хоолны нэг нь хармаг жимсюм. Мазаалай намар болохоор хармагийн жимс их иднэ. Говийн жимс-Хармаг тун исгэлэн. Зуны халуун наранд бараг мөчир дээрээ бэлэн болчихсон дарс л гэсэн үг. Мазаалай өлөн элгэн дээрээ хармаг идсээр байгаад согтчихдог байна.

   

(Зураг: Тариалалт)

Байгаль цаг уурын доройтол, хүний буруутай үйл ажиллагааны улмаас манай гол түүхий эд болох чонон Хармагийн байгалийн нөөц хомсдож нөхөн төлжилт эрс буурч байгаа энэ цаг үед манай хамт олон Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд судалгаа, үрсэлгээний баг гарган ажиллаж уг ургамлыг хангайд нутагшуулах ажлыг эрчимтэй судлан зарим нэг амжилт, ахиц гарч буйг дуулгахад таатай байна.