БЭЛГИЙН БАГЦ
150мл * 6Ш
Эрүүл мэндийг дэмжих биеэс хор тайлах элэг хамгаалах , дархлаа дэмжих зорилгоор ууж хэрэглэнэ. Нэг удаагийн уух хэмжээгээр савласан. Сахаргүй , антиоксидант өндөр бүтээгдэхүүн
Эрхэм зорилго: ХӨРСТИЙН ШИМИЙГ ХҮМҮҮН ТАНД
Алсын хараа: ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
“Машид хүнс” ХХК нь 2016 онд байгуулагдан судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд Монгол орны онгон зэрлэг байгалд ургадаг эмийн ургамал, жимс жимсгэнэ тэр дотроо нүүдэлчин түмний эртний уламжлалт бүтээгдэхүүнийг эрдэмтэн судлаачидтай хамтран судалж эхэлсэн. Улмаар 2019 оноос бид Монголын говьд ургадаг Чонон Хармаг жимсний анагаах чадвар, эрүүл мэндийн онцгой ач тусыг хойч үедээ таниулан үлдээхийн тулд Хармаг жимсны цэвэр шүүсийг орчин үеийн биотехнолигийн аргаар баяжуулан шинэ инновацийн санал санаачлага бүхүй “Лагшин” брэндийг зах зээлд нэвтрүүлсэн билээ.
Энэхүү эрүүл мэндийн бүтээгдэхүүний гол түүхий эд нь Монголын байгальд ургадаг Хармаг гэх шидэт жимс бөгөөд энэ ургамал нь хүний биеийг эрдэс шимээр хангаж, хоол шингээлтийг дэмжих, тайвшруулах, цусны даралтыг тогтворжуулах төдийгүй дархлааны системийг хамгаалж антиоксидант үйлчилгээтэй, олон төрлийн вирусын халдвар, хавдар, үрэвслийн эсрэг маш сайн нөлөөлөлтэй бодисын солилцоог сайжруулж биеээс хорыг гадагшлуулах зэрэг олон давуу талтай жимс болохыг дэлхийн болон Монголын олон эрдэмтдийн судалгаагаар батлагдсаар байна.
Бид импортын, сахар будагч бодис агуулсан, эрүүл мэндэд төдийлөн ач холбогдолгүй бүтээгдэхүүнээс татгалзаж эрүүл мэндэд онц тустай, олон зуун жилийн уламжлалт түүхтэй, эх орны хөрсөнд ургасан, хүний биед шим тэжээлтэй Монгол хүний хэрэгцээг бүрэн хангасан үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. “Машид хүнс” компани нь олон улсын стандартад нийцсэн химийн найрлагагүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчийг байгалийн унаган чанараа хадгалсан тэжээллэг найдвартай эко хүнсээр хангах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж органик бүтээгдэхүүний хэрэглээг хүн амын дунд нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүндээ өнгө оруулагч болон хадгалалтын хугацаа уртасгагч, E тэмдэглэгээ бүхий хүнсний нэмэлтүүдийг ашигладаггүй болно.
Хүндэтгэсэн:
Гүйцэтгэх захирал: Б.Лхагвасүрэн
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ “ЛАГШИН ТУНГАЛАГ” УНДАА
“ЛАГШИН тунгалаг” эрүүл мэндийг дэмжих ундаа нь Монголын уламжлалт анагаах ухаанд 2000 гаруй жилийн өмнөөс эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн монгол оронд ургадаг эмийн ургамлуудыг зохист харьцаагаар найруулж хүний биед ашигтай үйлчлэгч бодисыг орчин үеийн биотехнологийн аргуудыг ашиглан гарган авсан ундаа юм.
Уг ундааны гол түүхий эд болох нь ЧОНОН ХАРМАГ нь шинжлэх ухааны нэршил нь /LYCIUM RUTHENICUM MURRAY/ хятад нэршил нь чонын хар жимс, хар жимсний чоно Орост хайрцагны өргөс гэж нэрлэгддэг ургамал юм. BLACK FRIUT WOLFBERRY, GOJI NERO, SIYAH GOJI8 KAOKEE гэх мэтээр бусад улс үндэстнүүдэд нэрлэдэг байна. Төвдөөр next to Mary буюу Мэригийн хажууд хэмээн нэрлэдэг.
Чонон хармаг нь биеийг шимжүүлж хоол шингээлтийг дэмжиж, тайвшруулах цусны даралтыг тогтворжуулах үр нөлөөтэй. Витамин-С–ээр баялаг, өндөр антиоксидант, үрэвслийн эсрэг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй нь монголын төдийгүй дэлхийн олон орны эрдэмтдийн судалгаагаар батлагдсаар байна. Бодисын солилцоог сайжруулж хорыг гадагшлуулж дотоод эрхтэний үйл ажиллагааг дэмждэг болохыг шинжлэх ухаан аль хэдийнээ баталжээ. Машид хүнс компанийн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг ажилчид, цэрэг, цагдаа, онцгой байдлын байнгын ачаалал, эрс тэс нөхцөлд ажилладаг зэрэг хүний эрүүл мэндэд эрсдэлтэй бүхий л ажлын байрны хор нөлөөллийг багасгах, саармагжуулах, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөг бууруулах зорилгоор үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд энэ чиглэлээр нарийвчилсан судалгааны ажлуудыг үе шаттайгаар хийсээр байна. Жишээлбэл химийн хортой бодистой /арьс шир, будаг, хорт утаа, шатахуун, нефьт гэх мэт/ ажилладаг, биеийн хүчний өндөр ачаалал шаарддаг мэргэжил, тоос тоосонцортой нөхцөлд ажилладаг гэх мэт мэргэжил, ажлын нөхцөл, ачаалал тус бүрд нь тохирсон хоргүйжүүлэх, хор саармагжуулах бүтээгдэхүүний судалгаанууд илүү түлхүү хийгдэж байна.
Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөдхэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн сул чихэрлэг бага зэрэг гашуувтар жимс юм.
Овог: Чэсэнцэртэн - Solanaceae Juss.
Зүйл: LYCIUM RUTHENICUM MURRAY
Морфологи шинж: Өргөс бүхий хатгуурт сөөг. Цэцэг нь навчны өвөрт багцалсан, улаан юмуу хар жимсгэнэтэй. Өргөс нь олон, богинохон, нарийхан, навчгүй, иш мөчрөө өвч бүрхсэн, навчис шугаман юмуу шугаман юлдэрхүү, шүүслэг, зузаан бараг бэлцгэр, богиноссон найлзуур дээр багцалсан. Жимсгэнэ өтгөн хөх ягаан (Грубов, 2008).
Чонон Хармаг нь 7 дугаар сарын эх, дунд үеэр цэцэглэж 8. 9 дүгээр сард боловсорч гүйцнэ. Хармаг жимс С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг. Түүнийг говь нутгийнхан түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг. Монголын их говьд ургадаг зэрлэг чонон хармаг нь хүний эрүүл мэндэд асар их ач тустай жимс юм.
Хармаг жимс нь олон төрлийн органик хүчил, бичил язгуур мах бод төрөл бүрийн витамин агуулсан байдаг. Амин хүчний агууламж маш өндөр бөгөөд 0.7-20.4 хувийн органик хүчил, 100гр хатаасан жимсэнд 73мг витамин С агуулдаг байна. Мөн 8 төрлийн тэжээл 28 амин хүчил агуулсан уургаар асар баялаг эрүүл мэндийн чиглэлд маш их ач холбогдолтой. С витамины өндөр агууламжтай тул байгалийн хамгийн хүчтэй антиоксидант болж өгдөг бөгөөд байнга ууж хэвшвэл хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс айлгүй амьдарч болох нь батлагдсан. Амин хүчлийн агууламж нь чацарганыхаас хэд дахин илүү биеийн эсэргүүцэл дархлаа сайжруулах чанар нь нэрс жимснээс 20 дахин илүү гэдгийг Хятадын шинжлэх ухааны академаас тогтоосон. Хармаг жимс нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах, биеийн эсэргүүцэл сайжруулах эрүүл чийрэг өсөн хөгжихөд хамгийн чухал үүрэгтэй жимс.
Чонон Хармаг нь кальци, кали, хлор, төмөр, цайр, магни, никель болон хром зэрэг эрдэс давсыг өндөр хэмжээгээр агуулдаг байна. Мөн уураг, каротен, флавнойд, өөхний хүчил болон PP, В-ийн төрлийн витаминуудаар баялаг бөгөөд зарим нь хүчтэй антиоксидант учир хавдрын эс ургах, цусны судас хатуурах зэргээс сэргийлнэ. Орчин үеийн судалгаанд энэхүү ургамал нь дархлааг дэмжих тух: лимфоцит эс олшрохыг идэвхжүүлэх, хавдар дарангуйлах хүчлүүрийг (TNF)-ийг ихэсгэж харин интэрлейкин-2 (IL-2)-ийг багасгаснаар чихрийн шижингийн шинж тэмдэгийг хөнгөлж хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлдэг байна.
Энэ жимсийг өдөр бүр хандалж уувал дараах үр дүнтэй.
Манай говийнхон хармаг жимсээ түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг. Хармаг бол говийн зэрлэг чацаргана гэх нь ч бий. Говийн их элсний нүүдлийг тогтоон барьж хэсэгхэн газрын хуралдсан элсэнд хармагны сондуулийн иш нахиалан ургадаг.
Хамаг жимс чихэрлэг бодисоор баялаг. Улаан гоёо, чихэр өвс, сулхирын ургах нөхцлийг бүрдүүлдэг. Хармагийг зун түүж чанамал,ундаа, амтат дарс хийдэг. Эмийн ургамлын нэгэн төрөл зүйл тул сүүлийн үед түүж ашиглах болсон. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд байгалийн зэрлэг жимс, жимсгэнэ нь төрөл бүрийн витамин, чихэр тэжээлийн бодисоор баялаг,таримал жимстэй харьцуулахад хадгалалт илүү даадаг, хэрвээ зөв хадгалж чадвал хэдэн сараас жил хүртэл өөрийн өвөрмөц сайхан үнэр, амт чанараа алддаггүй онцлогтой. Газар доорхи ус ойрхон л байвал гантай хуурай үед ч ногоорч л байдаг товцог хэмээх сондуулийн цэцэгнээс хармаг боловсордог.
Дэлхийд ховордсон амьтан говийн баавгай “Мазаалай”-н амтархан иддэг хоолны нэг нь хармаг жимсюм. Мазаалай намар болохоор хармагийн жимс их иднэ. Говийн жимс-Хармаг тун исгэлэн. Зуны халуун наранд бараг мөчир дээрээ бэлэн болчихсон дарс л гэсэн үг. Мазаалай өлөн элгэн дээрээ хармаг идсээр байгаад согтчихдог байна.
(Зураг: Тариалалт)
Байгаль цаг уурын доройтол, хүний буруутай үйл ажиллагааны улмаас манай гол түүхий эд болох чонон Хармагийн байгалийн нөөц хомсдож нөхөн төлжилт эрс буурч байгаа энэ цаг үед манай хамт олон Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд судалгаа, үрсэлгээний баг гарган ажиллаж уг ургамлыг хангайд нутагшуулах ажлыг эрчимтэй судлан зарим нэг амжилт, ахиц гарч буйг дуулгахад таатай байна.
БЭЛГИЙН БАГЦ
150мл * 6Ш
Эрүүл мэндийг дэмжих биеэс хор тайлах элэг хамгаалах , дархлаа дэмжих зорилгоор ууж хэрэглэнэ. Нэг удаагийн уух хэмжээгээр савласан. Сахаргүй , антиоксидант өндөр бүтээгдэхүүн
20’500
СагслахХАРМАГНЫ ШҮҮС
2л
Дархлаа дэмжиж, даралт тогтворжуулж, цус шингэлэх, хаван хөөх үйлчилгээтэй антиосидант бүтээгдэхүүн. Өглөө орой 150мл ууж хэрэглэнэ.
33’500
СагслахХАРМАГНЫ УНДАА
500мл
Bмны цангаа тайлж , дархлаа, дэмжих сахарын агууламж багатай цэвэр хармаг жимсний ундаа
2’650
СагслахХАРМАГНЫ ШҮҮС
250мл
Эрүүл мэндийг дэмжих биеэс хор тайлах элэг хамгаалах , дархлаа дэмжих зорилгоор ууж хэрэглэнэ. Нэг удаагийн уух хэмжээгээр савласан. Сахаргүй , антиоксидант өндөр бүтээгдэхүүн . БИЕИЙГ ХОРГҮЙЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ .
3’940
СагслахЭрүүл мэндийг дэмжих биеэс хор тайлах элэг хамгаалах , дархлаа дэмжих зорилгоор ууж хэрэглэнэ. Нэг удаагийн уух хэмжээгээр савласан. Сахаргүй , антиоксидант өндөр бүтээгдэхүүн
3’280
Сагслах2024 оны 12-р сарын 25
2024 оны 12-р сарын 25
Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.
Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.
Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.